Дипломатч Т.Мөнхбат Германы шүүхээс ял сонслоо


ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбатад энэ сарын 13-нд Германы Дрезден хотын шүүх гурван жил, есөн cap хорих ял оноосныг “Bild” сонин мэдээллээ. Түүний жолооч Э.Оргилыг найман cap хорих ялаар шийтгэсэн байна.

Хэргийг сануулахад, Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсан нь илэрсэн билээ. 

Уг эм нь 40 мянган еврогийн үнэд хүрэх аж. Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа тухай дурджээ. Үүнээс гадна өнгөрөгч зургаадугаар сард 70 кг героин тээвэрлэж явсан манай хоёр дипломатч баригдаж байсан юм.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.