Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдрүүд үргэлжилж байна


2016 оны дөрөвдүгээр сар дэлхийн түүхэн дэхь хамгийн халуун сараар тэмдэглэгдсэнийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ мэдээлжээ. 1951-1980 оны дунджаас нэг гаруй хувиар илүү дулаан байсан үзүүлэлт сүүлийн зургаан сар дараалан бүртгэгдсэн байна.

Энэ байдлаар цаашид цаг уурын хэм нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд хэлж байна. Цаг уурч Эрик Хольтхаус "Цаг уурын хэм нэмэгдэж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй юм. Номхон далайн эквадорын хэсгийн усны гадаргуугийн температурын хэлбэлзэл уур амьсгалд хүчтэй нөлөөлж байна. Ингэж их нөлөөлнө гэж төсөөлж ч байсангүй" хэмээн мэдэгджээ.
 
Сүүлийн нэг жилд дэлхийн агаарын хэм 1880 оноос хойш ерөнхий өсөлтийн 25 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ нь байгаль орчинд мэдэгдэхүйцээр нөлөөлж, туйлын мөс эрчимтэй хайлж байгаа нь ажиглагдах болжээ. Эндээс ирэх зуны улирлын агаарын хэм хэт халж, дээд амжилтуудыг тогтооно гэж дүгнэж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.