Их Британийн цагдаа нар лхагва гарагт Лондон хотоос зүүн зүгт 32 километр зайтай орших үйлдвэрийн газрын автомашины зогсоол дээр байсан хөргөгчтэй ачааны тэргээс 39 хүний цогцос олж илрүүлсэн тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн 38 нь насанд хүрсэн хүн байсан бол нэг нь өсвөр насны хүүхэд байжээ.
Болгараас анх хөдөлсөн ачааны автомашин бямба гарагт Ирландаас Хойд Уэльсийн боомтоор дамжин Их Британид орж ирсэн гэсэн таамаглалыг цагдаагийн газраас дэвшүүлж байгаа аж. “Мэдээлэл аваад үнэхээр их цочирдлоо. Мөрдөн шалгалтын үйл явцтай холбоотой шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
Т.Есүхэйтөмөр
Сэтгэгдэл