"HU" хамтлагийг "Чингис хаан" одонгоор шагнахаар болжээ


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Тэгвэл өнөө жил "HU" хамтлагийнхныг "Чингис хаан" одонгоор шагнахаар болсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан "Чингис хаан" одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Энэ хамтлаг нь 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хүннү рок урсгалаас уран бүтээлээл туурвидаг" хэмээн онцоллоо.

Эх сурвалж: president.mn   


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.