Хааны хойд дүр

Өвөрхангайгаас гурав дараалан УИХ-д сонгогдсон, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд дарга зэрэг томоохон албан тушаал хашиж явсан намтар зузаан улстөрч бол Г.Батхүү. 2012 онд Өвөрхангайд ялагдчихаад Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гарган гарч ирсэнд эгдүүцэх хүн олон. Хөрөнгө чинээгээрээ гишүүдийг манлайлдаг тэр сүүлийн хэдэн жил Өвөрхангайн иргэддээ өөрт нь хамаагүй мэтээр хандаж байгаагаас харвал дахин энэ тойргийг зүглэхбодолгүй яваа бололтой. Түүнийг намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэцгээж байсан ч нэгэнт жагсаалтыг халсан тул аль нэг тойргийг тойлох нь тодорхой. Ясны зиндаархуу, өөрийгөө томоор үнэлдэг түүний санаанд Ерөнхийлөгчийн сэнтий хүртэл багтдаг гэхээр улстөрөөс эрт явах бодолгүй нь ойлгомжтой. 
Өнгөрсөн жил "Мөнх тэнгэрийн оньс Мөнхсаруул гэгч эмэгтэй хаан тодруулна, тэр нь Г.Батхүү” гэх мэдээлэл шуугиан тарьсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон хаан тодруулах үйл ажиллагаанаас урьтаад Г.Батхүүг тойрсон хэл ам газар авснаас ч тэрүү "Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаасаа адис аваад буцаарай” гэсгээд өнгөрсөн. Эл асуудалд эрхэм гишүүн ямар нэг байр суурь илэрхийлээгүй нь үнэний ортой гэдгийг баталгаажуулдаг. 
Гурван удаа парламентад суухдаа Г.Батхүүгийн гэх ач холбогдолтой хуулийн төсөл санаачлан батлуулж, улс орны эрх ашгийн төлөө дуугарч байсан нь цөөн. Сүүлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлуулахын төлөө хүчин чармайлт гаргаж, санаснаа биелүүлсэн нь цаагуураа хувийнх нь ашиг сонирхолтой холбоотой гэж хардуулдаг. Ямар сайндаа л "Төрийн ордонд байнга хувийнхаа ажил хэргийг ярьж явдаг ”гэх яриа гарахав дээ. Улстөрд ороод архины бизнесийн АПУ, шатахууны бизнесийн Шунхлай компаниудаа ах дүүдээ шилжүүлсэн. Гэсэн ч аливаа асуудалд ашиг сонирхол нь давамгайлаад байдаг гэмтэй.

   ХЭВЛЭЛД ТҮҮНИЙ ТУХАЙ

Шуналын тулам Г.Батхүү...

Гишүүд дунд гэр бүлийн орлогоороо толгой цохидог Г.Батхүүгийн тухай 24 баримт

”АПУ”-гийн ахан дүүс

"Чандмань” фракцийг Г.Батхүү гишүүн толгойлох гэнэ

Өвөрхангайн төлөөлөл бус өв хөрөнгөний төлөөлөл "АПУ” Г.Батхүү

УИХ-ын гишүүн, "АПУ”-гийн Г.Батхүү болон дүү нар нь хотын "А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн болгожээ

УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн жилийн орлого 5 тэрбум

                                               ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТҮҮНИЙ ТУХАЙ

SAIMSHRAGCH: Арай 2.Амруу нь цутгаад бгаа биш.. өөрсдөө л уухгүй блдаа.Батхүү биш юмаа гэхэд хэн нэг нь үйлдвэрлэх л,  туйлшрал

BABULACLUB: Хууль ярих гэж байгаа бол ангийн анд Батхүү дээ пиво битгий үйлдвэрлэ гээд хэлчих

BATYLALT: Хэрвээ Батхүү хөгжлийн сайд болсон бол Өвөрхангай замтай болох байсан байхдаа

NATSAG: Батхүү гишүүн болон Зи хэн нь ч Өвөрхангайд дэвшихгүй

AMBUULKA: УИХ-ын гишүүдээс apxи иx xийж зapдгaapaa Г.Батхүү хамгийн их орлоготой нь юм бaйгaaз. Ж.Энхбаяр этp юy xийдэг гэж 4.2 тэрбум төгрөг oлдог юм

TSAHLAI:  Нямка, Тэмүүжин мэтийн нөхдүүд жагсаалтаар орчих гээд л татгалзаж нтр хөөрхий Батхүү ч Өвөрхангайд нүүргүй л дээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.