Исгэлэн жимснүүд эргэн нэгдэх үү


 

Исгэлэн жимснүүд эргэн нэгдэх үү

 

Исгэлэн жимс  Кивинүүд эргэн нэгдэх гэж байгаа талаар яриа тархаад эхэлжээ.

Тухайлбал  Эцсээ хүртэл хамтлагтаа үнэнч байсан Ука, Намуунаа нар хамтлагаа эргүүлэн эмхлэх гэж байгаа талаар эх сурвалжууд хэлж, олон нийт ч яриад эхлсэн байна.

Хамтлагийн хуучин гишүүдийн нэг Б.Халиуныг хамтлатаа эргүүлэн авах гэж байгаа гэх шум тараад байна. Б.Халиуны тухайд гурван хүүхэд төрүүлж ээжийн үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Тэгвэл тэрбээр хүүхдүүд нь том болсон учраас эргэн тайзнаа ирж, сүүлийн үед энд тэндхийн тоглолтуудад алгасахгүй орж, телевизийн шоу нэвтрүүлгүүдэд хүртэл орох болсон.

Тиймээс Ука, Намуун хоёртойгоо нэгдэн хамтлагаа төвхнүүлэх их ажилд орох гэж байгаа талаар зарим эх сурвалжууд хэлж байна. Үнэн бол олон фэнүүд нь баярлах байх даа.

Яагаад хамтлагтаа дуулангаа давхар хувь хувийн уран бүтээлээ туурвиж болохгүй гэж тиймээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.