Улсын хилээр мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх мөнгөн дүнг 15 сая төгрөг болгож нэмэгдүүллээ


Өнгөрсөн сараас Монгол Улсын хилээр 15 сая хүртэлх төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг гаальд мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой боллоо. Өмнө нь улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхөд 5 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан бол энэ дүнг 3 дахин нэмэгдүүлсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг хэмээн ГЕГ-аас тайлбарлалаа.

Ташрамд дурдахад АНУ-ын хилээр 10.000 ам.доллар болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болдог. Харин ОХУ-д 3000 ам.доллар, БНХАУ-д 5000 ам.доллараас дээш хэмжээний валютыг гаалийн мэдүүлэгт дурдах шаардлагатай байдаг аж.

Л.Нандинцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.