Австралийн түүхэнд байгаагүй уг түймэр 2019 оны есдүгээр сараас хойш 23 хүний амийг авч оджээ. Мөн нийт 60 мянган шоо км газар түймэрт автаад байгаа нь Бельги улсын газар нутгаас хоёр дахин том хэмжээтэй юм. Түймэр 480 сая зэрлэг амьтны аминд хүрсэн гэж Сиднейн Их Сургуулийн эрдэмтэд тооцоолж байна.
Гэхдээ бодит байдал дээр энэ тоо хамаагүй өндөр байж болзошгүй гэнэ. Австралийн New South Wale муж болон ойролцоох хоёр мужийн нийт 100 мянга гаруй айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түймрээс болж Австралид түүхэнд байгаагүй халуун зун болж байна.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл