Хөөрөх гэж байсан онгоцноос унаж гэмтсэн хүү амьсгал хураажээ


 

Хөөрөх гэж байсан онгоцноос унаж гэмтсэн хүү амьсгал хураажээ

 

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд өндрөөс унаж гэмтсэн өсвөр насны хүүхэд хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ тухай тодруулахад, өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр бэлтгэж байсан нэр бүхий авиа компанийн ... тоот нислэгийн зорчигч, 14 настай эрэгтэй хүүхэд өндрөөс унаж гэмтэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ.

Гэмтсэн хүү тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт арав хоног эмчлүүлсний эцэст гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Бидэнд олдсон мэдээллээр, хүүг унаж гэмтэх үед авиа компанийнхан ар гэрийнхэнтэй нь тохиролцсоны үндсэн дээр цагдаа, хуулийн байгууллагад мэдэгдээгүй гэх ба эмчилгээний зардлыг бүрэн даахаар тохиролцоод байсан аж.

Харамсалтай нь, хүү амиа алдсан тул хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба талийгаачийн эмнэлгийн дүгнэлт, актуудыг эд мөрийн баримтаар хураан авч, хэрэг гарахад байсан гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.