Монгол Улс өр нь огцом өссөн орны тоонд багтжээ


 

Монгол Улс өр нь огцом өссөн орны тоонд багтжээ

 

Санхүүгийн нөхцөл байдал сул байгаа учир 2020 оны эхний улиралд дэлхийн өр үргэлжлэн өсөж, 257 их наяд ам.доллар давах төлөвтэй байгааг Олон улсын санхүүгийн институт тооцоолжээ.

Мөн Засгийн газрын өр нь огцом өссөн орнуудын тоонд Тажикстан, Монгол, Узбекистан зэрэг улс багтсан гэдгийг Олон улсын санхүүгийн институт онцолсон байна. БНХАУ-аас авсан шууд зээлийн хэмжээ өр нь богино хугацаанд их дүнгээр нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзжээ.

Харин дэлхийн улс орнуудын өрийн нийлбэр дүнг авч үзвэл 2019 оны III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний 322 хувьтай тэнцэж байна. Энэ нь өмнө нь байгаагүй өндөр дүн болоод байгааг онцолж байгаа юм. Дурдсан хугацаанд өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 их наяд ам.доллароор нэмэгдэж 252.6 их наяд ам.доллар хүрчээ. Хөгжиж байгаа орнуудын өрийг 2018 оны III улирлынхтай харьцуулахад зургаан их наяд ам.доллароор нэмэгдэж, 72.5 их наяд ам.долларт хүрсэн аж. Мөн АНУ, Австрали улсын өр өмнө нь байгаагүй өндөр дүнд хүрсэн тухай мэдээлжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.