Оросын ядуу иргэдийн тоо 28.5 саяар буурчээ


 

Оросын ядуу иргэдийн тоо 28.5 саяар буурчээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ТАСС” агентлагийн санаачилсан "Владимир Путинээс асуух 20 асуулт”  нэртэй тусгай төслийн хүрээнд өгсөн ярилцлагадаа тус улсын эдийн засаг хангалттай хэмжээнд очих хүртлээ өдий байгааг онцолжээ. Тэрбээр "20 жилийн өмнөхтэй буюу өнгөрсөн 2000 онтой харьцуулахад тэтгэвэр болон ард иргэдийн бодит орлого нэлээд өссөн. Ядуурлын түвшнөөс доогуур нөхцөлд  амьдарч буй иргэдийн тоо гуравны хоёроор буурсан.  Гэхдээ энэ нь сайн гэсэн үг биш. Хэдийгээр орлого өссөн ч одоогоор ядуурлын түвшнөөс доогуур амьдарч буй 13.5 сая хүн байна” гэдгийг онцолжээ. Тус улсад өнгөрсөн 2000 онд 42 сая иргэн ядуурлын түвшнөөс доогуур амьдарч байсан бөгөөд гадаад өр нь 145 тэрбум ам.доллар, алт гадаад валютын нөөц нь 12.5 тэрбум ам.доллар байжээ.

Эх сурвалж: https://tass.com/economy/1126367



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.