Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээний хариу эерэг гараад байна.
Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06.00 цагаас хуралдаж, халдвартай иргэний явсан газруудыг асуумжаар тогтоон, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан.
Тэгвэл одоогоор франц иргэний үйлчлүүлсэн Веранда, Ариг ресторан, KFC-Номын сан салбарыг хааж, хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл