УБЦТС ТӨХК-аас иргэдийг цахилгааны төлбөрөө цахимаар төлөхийг уриаллаа


Дэлхий нийтээр тархаад буй корона вирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит компаниас нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хэрэглэгч болон дотоод дахь ажилтнуудын эрүүл ахуйн шаардлагын хүрээнд дараах уриалгыг гаргаж байна.
Үүнд: Хэрэглэгч та хэрэглэгчдэд үйлчлэх төв эсвэл банканд оочирлон өөрийн болон дотнын хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүйгээр тус байгууллагын my.tog.mn цахим үйлчилгээ болон "цахилгаан хэрэглэгч" утасны аппликэйшнийг ашиглан цахилгааны төлбөр төлөх, ажлын захиалга, санал хүсэлтээ өгөх, лавлагаа мэдээлэл авах боломжтойгоос гадна бүх банкны цахим үйлчилгээг өргөнөөр сонгон үйлчлүүлэхийг уриалж байна.
Мөн хэрэглэгч та төлбөрийн үлдэгдэл болон дансны дугаарын мэдээллээ авахыг хүсвэл 13-7004 дугаарт өөрийн хэрэглэгчийн нууц кодыг илгээснээр авах боломжтой юм.
Цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахын төлөөх их үйлсэд дэмжлэг үзүүлж хариуцлагатай хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
УБЦТС ТӨХК-аас иргэдийг цахилгааны төлбөрөө цахимаар төлөхийг уриаллаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.