Нью-Йоркийн 100 орчим цагдаа коронавирусийн халдвар авчээ


АНУ-ын Нью-Йорк хотын 98 цагдаагаас “ковид19” илэрчээ. Хотын цагдаагийн газрын дарга Дермот Ши энэ талаар мэдээлсэн байна. Халдвар авсан 98 цагдаагийн 95 нь гэртээ эмчлүүлж байгаа гэнэ.

Нью-Йоркийн цагдаа нар одоо ердийн чиг үүргээрээ ажиллахын хажуугаар хүмүүсийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, ийм тохиолдол гарвал тарааж байгаа аж.

Нью-Йорк мужид 9045 хүн вирусийн халдвар авч, 63 хүн нас бараад байгаа юм. АНУ-д гарсан нийт тохиолдлын бараг 1/3 нь ганц тус хотод ногдож байгааг хотын дарга Билл де Блазио хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмнэлгийн материалын дутагдалд оруулах эрсдэл үүсгэж байгааг тэрээр мөн дурджээ.

АНУ-д одоогийн байдлаар 33 000 тохиолдол гарсан нь дэлхийд БНХАУ /81 000 гаруй/, Итали /59 000 гаруй/-ийн дараа орж байна.

Х.Батсайхайн

http://eagle.mn/

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.