Шинэ коронавирус нь Sars,Mers-ийг бодвол архинд илүү мэдрэмтгий болохыг Герман болон Швейцарын эрдэмтдийн хамтарсан баг тогтоожээ.
Виски болон жин/gin/ архин дахь этилийн спиртний хэмжээ нь түүнээс ч өндөр боловч арга ядсанаас бусад үед архийг халдваргүйжүүлэлтэд ашиглахгүй мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх,эмчлэх зорилгоор уухгүй байхыг эрдэмтэд анхааруулж байна.
Судалгааг удирдан явуулсан Стефани Пфаэндэр туршилт нь лабораторийн нөхцөлд явагдсан учраас архийг бодит амьдрал дээр шууд хэрэглэж эхлэх нь эргэлзээтэй асуудал гэжээ.
Германы Мюнхен хотод коронавирусээр өвчилсөн хүнээс коронавирусын омгийг ялган авч түүгээрээ амьтны эсийг халдварлуулсан байна. Дараа нь эсийг этилийн спитрний уусмалд байршуулан туршжээ.
- ДЭМБ-аас гэрийн аргаар гар ариутгагч хийхэд зөвлөсөн 85 хувийн этилийн спирт,усны хольмог нь вирусын амьдрах чадварыг 30 секундын хугацаанд үгүй хийж байв.
- Харин 10 болон 20 хувийн этилийн спирт нь эс дэх вирусын 20-30 хувьд нь л нөлөөлж байжээ.Өөрөөр хэлбэл, вирусын 80-70 хувьд нь огт нөлөө үзүүлээгүй байна.
Харин 30 хувийн этилийн спирт нь ДЭМБ-аас гар ариутгагч хийхээр зөвлөсөн орц найрлагатай ижил нөлөө үзүүлж байжээ.
Эх сурвалж:South China morning post
Сэтгэгдэл