1. Чингис хаан 1182-1206-1228 22 жил
2. Толуй хан 1228-1229 2 жил
3. Өгөдэй хаан 1229-1241 12 жил
4. Дөргөнө хатан 1242-1245 4 жил
5. Гүюг хаан 1245-1246 1 жил
6. Огул Хаймиш хатан 1247-1250 3 жил
7. Мөнх хаан 1251-1259 8 жил
8. Аригбуха хаан 1260-1264 4 жил
9. Хубилай хаан 1264-1294 30 жил
10. Төмөр хаан 1294-1307 13 жил
11. Хайсан хаан 1304-1311 7 жил
12. Аюурбарвад хаан 1311-1320 9 жил
13. Шадбал хаан 1320-1323 3 жил
14. Есөнтөмөр хаан 1323-1328 5 жил
15. Асугив хаан 1328 1 жил
16. Хүслэн хаан 1329 1 жил
17. Төвтөмөр хаан 1329-1332 3 жил
18. Ренчинбал хаан 1332 20 өдөр
19. Тогоонтөмөр хаан 1333-1370 37 жил
20. Аюушридар хаан 1370-1378 8 жил
21. Төгстөмөр хаан 1378-1388 10 жил
22. Есүдэр хаан 1389-1392 4 жил
23. Элбэг хаан 1393-1400 8 жил
24. Гүнтөмөр хаан 1400-1402 2 жил
25. Гүйличи хаан 1403-1408 5 жил
26. Өлзийтөмөр хаан 1408-1412 4 жил
27. Дэлбэг хаан 1412-1415 3 жил
28. Эсэхү хаан 1415-1425 10 жил
29. Адай хаан 1426-1438 12 жил
30. Тогтохбуха хаан 1438-1452 14 жил
31. Эсэн хаан 1453-1455 3 жил
32. Махагүргүс хаан 1456 1 жил
33. Молон хаан 1457-1464 7 жил
34. Мандуул хаан 1465-1482 17 жил
35. Баянмөнх хаан 1482-1488 6 жил
36. Батмөнх хаан 1488-1512 24 жил
37. Барсболд хаан 1513-1521 8 жил
38. Боди-Алаг хаан 1521-1547 26 жил
39. Дарайсүн хаан 1548-1557 9 жил
40. Түмэн хаан 1557-1592 35 жил
41. Буян хаан 1593-1603 10 жил
42. Лигдэн хаан 1604-1634 30 жил
ТАЙЛБАР:
1. Монголын түүхийн ном, бичиг болон сошиал түүхийн бүлгэм, хуудсуудаар Монголын хаадын болон төр захирагчидын тухай, тэдний хаан суусан, хэдэн жил хаанчилсан тухай алдаатай бичвэр их тааралддаг. Тиймээс миний бие урьд өмнө нь хэн ч, хаана ч бичиж байгаагүйгээр алдаа багатай талаас нь бичиж орууллаа.
2. Мэдээж цаг хугацааны хувьд тулгамдуу бичсэн болохоор зарим нэг зүйлийг нягтлах цаг хугацаа байсангүй. Дахин нягталж хармаар зүйлүүд байгаа ч аажим хийх нь зөв байх хэмээн санав. Тиймээс залруулга, тайлбар, зөвлөлгөөг дуртайяа хүлээн авна.
3. Гэхдээ ерөнхий мэдлэгийн түвшинд суурь байгаа болохоор гайгүй байх хэмээн санана. Жишээ нь Чингис хааны сүүлчийн оныг 1228 он гэсэн байгаа. Үүнийхээ үндэслэл, нотолгоог мэдэх тул зоригтойгоор бичсэн болно.
4. Зарим нэгэн хаадын түүх намтар өнөө хэр түүх судлалд огт судлагдаж, шийдэгдээгүй зүйлүүд байгаа, түүнийг бас бодолцоно бизээ.
Бичсэн: Ю.Пүрэвдорж.
“МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ
Сэтгэгдэл