Хубэй мужид тусалсан Өвөр Монголын сүүлийн ээлжийн эмч, сувилагчид бүгдээрээ буцаж ирлээ


849 хүн аюулыг сөрөн морьдож, 849 хүн амгалан тайван буцаж ирлээ …

Энэ бол ялалт, халдварт өвчинтэй тэмцсэн 2 сар гаруйн хугацаанд нам ба ард түмэндээ өгсөн амжилтын хуудас.
Өнөөдөр халдварын гол орон зүг аюулыг сөрөн урагшилсан баатрууд маань нам ард түмний даалгасан хүнд үүргийг амжилттай биелүүлж нутаг буцлаа.
   03-р сарын 31-ний үдээс хойш Хубэй мужид туслан дэмжсэн Өвөр Монголын сүүлийн нэгэн ээлжийн эмч, сувилагчдын баг Ордос хотын нисэх онгоцны буудалд амар тайван хөл тавьлаа. Энэхүү 277 эмч, сувилагч нар одоогийн байдлаар Ордос хотын Дүншэн дүүргийн тусгай зориулалттай буудалд 14 хоногийн эмчилгээний тусгаарлал буюу амран цэгцлэх хугацаагаа эхлүүлэх болно.
Үдээс хойнох 04:50 минут буюу 05:00 цагт хоёр тусгай нисэх онгоцоор саатсан эдгээр “баатрууд”-д нутаг усныхан нь хамгийн дээд хүндэтгэл дэвшүүлэн угтсан байна.
  Нисэх онгоцны үүдээр алхан гарах эдгээр баатруудын царайд ажил үүргээ амжилттай биелүүлэн, эх нутгийнхаа хөрсөнд хөл тавьсан баяр жаргалын инээд бялхаж, ар гэр, аав ээж, үр хүүхэдтэйгээ сайхан уулзах гэсэн сэтгэлийн догдлол, цэнгэл тодрон байсан юм.  

 

Эх сурвалж: ӨМӨС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.