“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ


ОХУ-ын Рязанийн хязгаарын Елатьма тосгонд гэрийнх нь цонхны дор зогсож байсан залуусыг "хэтэрхий чанга шуугилдсан” гэсэн шалтгаанаар галт зэвсэг хэрэглэн таван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Хэрэгтэн эхэндээ залууст чимээгүй байхыг сануулсан ч урдаас нь хэрэлдсэн тул буудаж эхэлсэн байна. Нас барсан таван иргэний дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ.

Мөрдөн байцаагчдын хэлснээр, амиа алдсан хүмүүс гэмт этгээдийн хөрш байсан бөгөөд хэрэг гарахаас өмнө таагүй харилцаатай байсан нь уг хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзжээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтах гэж оролдсон ч удалгүй баригдсан байна. Тэрээр сэтгэцийн хувьд эрүүл бус, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг аж.

Б.Сарангэрэл 

Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.