"Харанхуй”хэмээн нэрлэгдэж хэвшээд байсан гэр хорооллын хороо шөнө явсан ч өдөр мэт сэтгэгдэл төрүүлэм гэрэлтэй болжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэд гэрэлтэй гудамж, саадгүй замтай болохыг хүсч Шинэчлэлийн багт даалгавар өгсөн нь өдгөө биеллээ олжээ. Тус хороонд харанхуй гудамж үлдсэнгүй. Үүгээр зогсохгүй үерийн далан дээгүүрх явган болон авто замын гүүр нурах шахсан байсныг шинэчлэн засварласан, цардмал замууд тавигдсан гээд иргэдийн даалгаврыг Шинэчлэлийн багийнхан сайн гүйцэтгэжээ.
Шинэчлэлийн баг энэ удаад амжуулсан олон ажлаа улам ахиулахаар Шийдлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар 9, 21 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа. УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч, Баянгол дүүргийн Засаг дарга Дэмбэрэлийн Оросоо Багаараа ажиллахын давуу талыг онцлон дурьдлаа. Тэр хэлсэн үгэндээ, Баянгол дүүргийн Шинэчлэлийн баг УИХ, НИТХ, Дүүргийн ИТХ гээд бүх шатанд багаараа ажилласны хүчинд өнгөрсөн дөрвөн жилд 380 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ оруулж чадсан. Энэ нь Нийслэлийн нийт есөн дүүргээс тэргүүн эгнээнд жагсаж байгаа хөрөнгө оруулалт юм.
Жишээлбэл, НИТХ-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт дүүрэг бүрт Хүүхэд гэр бүл хөгжлийн ордон, Ахмад хөгжлийн ордон барина гэж тусгасан. Харин бид 2015 онд энэ бүхнийг барьж дуусгасан. Бид бусдаас нэг алхмын урд яваа нь багаар ажиллахын давуу юм” хэмээсэн юм.
Мөн уулзалтын үеэр Шийдлийн багийнхан Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, гадаадад биш эх орондоо эмчлүүлдэг болох,эрдэм боловсролтой монгол иргэн төлөвшүүлэх зэрэг 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн зүгээс дэмжлэг авч чадлаа. Хүрэлцэн ирсэн Баянголчууд Шинэчлэлийн багт эргэлзэх хэрэггүйг өнгөрсөн дөрвөн жил баталсан тул ирээдүйн их үйлсийг Шийдлийн багт үргэлжлүүлэх даатгах ёстойг дуу нэгтэйгээр дэмжиж байлаа.
Сэтгэгдэл