Найман сартай хүүг тарьсан сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ


Найман сартай хүүг тарьсан сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман сартай хүү амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж  байсан хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл өчигдөр 12:49-д цагдаагийн байгууллагад иржээ.
 
Дуудлагын дагуу шалгахад тус эмнэлэгт хэвтэж байсан Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух найман сартай эрэгтэй Э гэх хүүхэд нас барсан байсан байна.

Мөн хүүгийн  ээж энэ талаар "Mommy central” гэх фэйсбүүкийн группт  бичсэн бөгөөд сувилагч залуу хүүд нь тариа хийж байх үед реакц өгөхөд тоохгүй "Зүгээрээ тэгдэг юм” гээд тариаг дуустал нь шахсан аж.Удалгүй найман сартай хүү нас барсан байна. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэс шалгаж байгаа аж.
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.