Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байгаа бөгөөд ийт эдгэсэн хүний тоо 15 боллоо. Үлдсэн 27 хүн эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжинэ.Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа Дэлхийн сувилагч, бага эмч нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье" гэлээ.
Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байна. 2020.05.11-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 80 шинжилгээ (PCR) хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ,
-Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 29 сорьц,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
-ХӨСҮТ-д нийт 102 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 982 хүн тусгаарлагдаж байна.
У.МАНДАХ
Сэтгэгдэл