Г.Байгальмаагийн уулзалтын үеэр хүн нас барсныг нууцлав


 

Г.Байгальмаагийн уулзалтын үеэр хүн нас барсныг нууцлавУИХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Байгальмаагийн уулзалтын үеэр хүн нас баржээ. Уг уулзалт 19 дүгээр хороолол орчмын "Говь” ресторанд болсон бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд архи ууж, хоорондоо маргалдсаны улмаас 1 хүний амь нас үрэгдсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Энэ талаар Ардчилсан намынхан маш ихээр нууцалж байгаа бөгөөд нэр дэвшигчийн сонгуулийн штабынхантай холбогдож тодруулах гэсэнч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа. Ямартай ч энэ нь сонгуулийн уулзалтын үеэр хүн нас барсан 3 дахь тохиолдол болж байна. Эхний тохиолдол нь МАН-аас нэр дэвшигч Д.Тэрбишдагва СХД-ийн иргэдтэй уулзалт хийх үеэр гарсан билээ. Хоёр дахь нь Дархан-Уул аймагт Ардчилсан намын нэр дэвшигчийн уулзалтын үеэр болсныг Ардчилсан намынхан мөн л нууцалж байгаа.

Г.Байгальмаагийн уулзалтын үеэр нас барсан иргэний цогцосыг Шүүхийн шинжилгээний албаны машин ирж авсан бол нэр дэвшигч Г.Байгальмаа рестораны арын хаалгаар өөрийн хүмүүсийн хамт зугтаж гарсан байна.

 

 

Г.Байгальмаа "Говь" рестораны арын хаалгаар гарч байгаа нь

 

                     Цогцосыг авахаар ирсэн Шүүх шинжилгээний машин

Н.Гэрэл

Цензургүй.мн


http://tsenzurgui.mn/?eid=1604

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.