УИХ-ын сонгуулийн 1 тойрог буюу Архангай аймагт бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулууныг нутгийн олон дэмжиж байна. Өлзийт, Хайрхан сумын иргэдтэй нэр дэвшигч уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд уулзалтын үеэр Архангайчууд ардчилсан хувьсгалаас хойш 30 жил өнгөрөхөд ард түмний амьдралд эрс өөрчлөлт ирээгүй, тиймээс ухарч биш урагшилсан шинэ сонголт хийнэ гэдгээ хэллээ. Энэбишийн Болорчулуун Архангай аймгийн Сагсанбөмбөгийн холбоон тэргүүн хүн. Тэрээр төрсөн нутагтаа спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Архангайн залуус ч спортлог нэр дэвшигчээ дэмжинэ гэдгээ хэллээ. Өлзийт сумын сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг залуустай Э.Болорчулуун уулзаж, санал сэтгэгдэлийг нь сонслоо. Мөн энэ үеэр нэр дэвшигч тус сумын иргэдтэй уулзав. Өлзийт сумын иргэд зөв санаа, зөв бодолтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд эргэлт буцалтгүй Энэбишийн Болорчулууныг дэмжиж саналаа өгнө гэдгээ илэрхийллээ.
Архангай аймгийн Өлзийт сумын малчин Т.Амгалан хэлэхдээ "УИХ-2020 оны сонгуулийн сурталчилгаа манай нутагт ид өрнөж байна. Би 40 гаруй жил мал маллаж яваа хүн. Энэ удаад сонголт хийхдээ залуу үеийн төлөөлөлийг сонгоно. Энэбишийн хүү Болорчулуун хамгийн зөв сонголт гэж бодож байна” гэлээ.
Г.Цэрэнбямба гуай хэлэхдээ "30 жил бид МАН, АН-аас нэр дэвшигчдийг сонголоо. Бидний амьдралд эрс өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Харин дээрх намуудаас нэр дэвшээд ирж байгаа нөхдийн дээл хувцас нь улам гял цал болоод унаж байгаа унаа нь томроод дөрвөн жилийн дараа эргээд ирдэг. Энэ удаад бид зоримог залуу үеийг нам харгалзахгүй сонгоно. Төрийн түшээ бол намын төлөөлөл биш, түмний төлөө байх учиртай" гэлээ.
Болорчулууны аав нутагтаа нэр хүндтэй ардчилагч, бас эдийн засагч хүн байсан. Ээж нь багш. Энэ хөдөлмөрч гэр бүлийг Архангайчууд сайн мэднэ. Тиймээс удамыг нь харж, ухааныг нь үнэлж, энэ удаагийн улс төрийн сонголтоо хйинэ. Шинэ сонголт нь Энэбишийн Болорчулуун гэж хэллээ.
Э.Болорчулууны сонгуулийн штабаас бэлтгэв
Сэтгэгдэл