Тарваган тахлын сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдлээ


Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа. Уг хүүхэд 7-р сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдөрөөс өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.