Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд


Цахилгааны дэд станц, шугам тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

 

Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасны дагуу өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн  бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг. Эзэмшигч та өөрийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийлгүй явснаар эвдрэл гэмтэл, аваар осол гаргах, өөрийн болон бусад хэрэглэгчдийн цахилгаан тасрах, үндсэн төв кабель, шугам тоноглолд гэмтэл учрах  улмаар таны болон бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах өндөр эрсдэлтэй бөгөөд хуулийн дагуу ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон тохиолдолд хэрэглээг түдгэлзүүлнэ.

Иймд мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн шугам тоноглолдоо хяналт шалгалтыг хийлгэх, жил бүрийн 3-р сарын 10-с 9-р сарын 30-ны хооронд засвар үйлчилгээ хийж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.