Парист амны хаалт заавал зүүх шаардлагатай болно


Парист амны хаалт заавал зүүх шаардлагатай болно

 

ПАРИС. 
/BBC/. Францад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийг шинжилгээнд хамруулах, Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
 
 
Мөн халдвар тархах эрсдэлтэй "улаан бүсийн” тоог хоёроос 21 болгон нэмэгдүүлжээ. "Бид шаардлагатай арга хэмжээнүүдийг эрт авч хэрэгжүүлэхгүй бол халдвар улам хурдацтай тархаж болзошгүй” гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс анхааруулсан байна.
 
Сүүлийн үед Европын олон оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон бөгөөд Германы эрх баригчид мөн дүрэм журмуудыг чангатгахаар төлөвлөж байгаа ажээ. Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6111 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад хөл хориог өнгөрсөн тавдугаар сарын эхээр цуцалснаас хойших өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Францад өнөөдрийн байдлаар 300 мянга орчим хүн халдвар авч, 30500 гаруй хүн нас баржээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.