Хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна


"2019 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 45 хүүхэд амь эрсэдсэн бөгөөд ганцхан жилд бүхэл бүтэн нэг анги байж болохоор тооны хүүхдийг ингээд ослоор алдаад байна гэдэг маш харамсалтай. Энэ оны хувьд амь насаа алдсан хүүхдийн тоо бараг бүтэн жилийнхтэй дүйгээд байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болчихоод байна" хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэлж байв.

Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчуулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн бүс орчимд авто замын хөдөлгөөн зохицуулах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ажээ. Иймд эцэг, эхчүүд Та бүхэн,

  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Автомашинд зөв тээвэрлэх,
  • Хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

 

 

Эх сурвалж:ТЦА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.