ХҮН-ын нийслэлийн сонгуулийн штабыг П.Наранбаяр биш О.Бямбадэлгэр удирдана


ХҮН-ын нийслэлийн сонгуулийн штабыг П.Наранбаяр биш О.Бямбадэлгэр удирдана

 

Т.САЙХАН

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны гишүүд П.Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж, оронд О.Бямбадэлгэрийг томилсон байна.  Тэд намын удирдлага гэх Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нар Сүхбаатарын талбай дээр зогсч байгаад П.Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсон нь дүрэмд нийцэхгүй гэж үзэж байгаа юм.  Хөдөлмөрийн Үндэсний Нам анхан шат 172 үүртэй юм байна. Тус үүрийн гишүүдээс гарсан санал хүсэлт дээд удирдлагаараа дамжин төрийн бодлогод нөлөөлөх дүрэм журамтай.   

ХҮН-ын нийслэлийн намын хорооны шинээр томилдогдсон удирдлага 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох, нэр дэвшигч нараа тодруулах, дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулна. 

О.Бямбадэлгэр нь Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг.  Өнгөрсөн хугацаанд хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг нийгэмд хөндөн гаргаж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.