- ШАШИН
Улаанбаатар хотын 15, түүнээс дээш насны хүн амын 53.7 хувь нь ямар нэгэн шашин шүтдэг, 46.3 хувь нь шашин шүтдэггүй, гэж хариулсан ба 2010 оны тооллогын үетэй харьцуулахад шашин шүтдэг гэж хариулсан хүн амын хувь 7.7 пунктээр буурчээ.
АРВАН ТАВ, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ШАШИН ШҮТЛЭГТЭИ ХҮН АМ, ШАШНЫ ТӨРӨЛ, ХУВИАР, 2020 ОН
Хүйсээр харахад, эрэгтэйчүүдийн шашин шүтдэг гэсэн хариултын хувь өмнөх тооллогоос 6.8, эмэгтэйчүүдийнх 8.7 пунктээр тус тус буурчээ. Шашинтангуудын тоог шүтдэг шашных нь төрлөөр авч үзэхэд 94.6 хувь нь буддын шашин болон бөө мөргөлийг шүтдэг ба 2010 оноос 1.3 пунктээр өссөн байна.
Сэтгэгдэл