Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа. Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл Мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал байсан гэнэ. Мөн тэрээр өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч ямар нэгэн хариуцлага тооцолгүй хэргийг хааж байсан.
Тус хэргийг тодруулбал, Хар тамхи сэтгэцэд нөлөөт бус бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулсан нэр бүхий 9 хүнийг баривчилж байсан бөгөөд тэдний дунд мөн л ЭМ-ын дэд сайд асан Т.Болдбаатарын охин байсан. Тэдгээр залуусыг Эрүүгийн хуулийн тусгай зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч эрх мэдэлтнүүд, хүүхдүүдээ арын хаалгаар нэг нэгээр нь суллаж авсаар уг хэрэг тэгэс хийгээд нам дарагдаж байсан удаатай. Энэ мэт хар тамхины хэрэгт орооцолдсон томчуудын хүүхдүүдийн урт цуваа үргэлжилдэг ч тэдэнд хариуцлага тооцдог нь цөөн. Харин энэ удаа эрхэм дэд сайд асан охиноо хэргээс дахин мултлах уу?
ЭМ-ын дэд сайд асан Т.Болдбаатарын хувьд эм ханган нийлүүлдэг компанитай. "Торгон туул" хэмээх компанийнхаа нэрээр гадаадаас эм оруулж ирдэг байгууллагад танил талтай, эсвэл эм импортын мэргэжилтэнтэй холбоотой гэх мэдээлэл Эрүүгийнхнээс нэг бус удаа гарч байсан. Тиймдээ ч түүнийг өөрийн далд бизнесийн цэцэглэлтээр, охиныхоо арыг даадаг байж болох юм гэх цуурхал шуугьсаар байна. Ямартай ч 20 гаруйхан насны залуу охин хар тамхины хэрэгт удаа дараа орооцолдож, асуудалгүй хэргээс мултардаг нь эрх мэдэлтэй аавынх нь нөлөө юу гэдгийг нэг шалгаад үзчихэд гэмгүй болов уу.
BOLOD.MN
Сэтгэгдэл