Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд Улаанбаатарт 21 хүнээс илэрлээ. Үүнээс:
- Ачтан эмнэлгийн голомтоос 4
- БЗД-ийн тохижилт үйлчилгээний 6 ажилтан
- БЗД-ийн 17-р хорооноос 6
- Гэр бүлийн хавьтал
Ийнхүү нийслэл хотод нийт 685 тохиолдол бүртгэгдэж, Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1512 боллоо. Сүүлд батлагдсан тохиолдлууд маш хүндэрсэн үедээ илэрч байна. Ингэхдээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлээд эсвэл олон эмнэлэг дамнаж явсан, олон кабинетаар орсон, ингэхдээ дэглэм зөрчсөн байдал үүсгэж байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сэтгэгдэл