БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар ковид-19-ийн 50 тохиолдол илэрчээ


 БЗД-ийн 17-р хороонд хийсэн тандалтаар ковид-19-ийн 50 тохиолдол илэрчээ
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч, нэгдүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж, нэгдүгээр сарын 14-16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллаж, 5231 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.

17 дугаар хороо нь гэр хороолол давамгайлсан, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр хоёр байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэн, ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авчээ. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 9, 17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.