Гэр нь шатаж хоёр настай охин энджээ


Гэр нь шатаж хоёр настай охин энджээ

 

Тодруулбал, өчигдөр 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн "Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн 5 ханатай гэр болон суудлын автомашин шатсан тухай мэдээлэл Онцгой байдлын газарт очсон байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд очиж 5 ханатай гэр, "Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцөлийг тогтоон ажилласан бөгөөд гал түймэрт 2 настай охин өртөж нас барсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.