Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ


 

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд "Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй" хэмээн хэлсэн юм.

БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ. Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа багшлах эрхийг нь бүрмөсөн хасах зэрэг арга хэмжээ авахаар ярилцсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.