Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зорчилт хөдөлгөөнийг 90 хувь бууруулах зорилтыг нийслэлийн Онцгой комиссоос дэвшүүлсэн. Иймд тогтоосон хугацаанд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдыг зорчуулах нийтийн тээврийн тусгай үйлчилгээний чиглэлүүдийг гаргажээ.
Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид ажлын үнэмлэхээ шалгуулан хоёрдугаар сарын 11-23-нийг хүртэл хугацаанд тусгай үйлчилгээний нийтийн тээврээр зорчино.
Тусгай үйлчилгээний цагийн хуваарь:
- Өглөө 05:30-09:30 цаг
- Өдөр 13:30-15:30 цаг
- Орой 19:00-22:30 цаг
Сэтгэгдэл