УОК: Гуравдугаар сарын 01-нээс танхимын хичээл эхлэхгүй


 УОК: Гуравдугаар сарын 01-нээс танхимын хичээл эхлэхгүй
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тэдээлэл өгөхдөө тэрбээр ''Танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 01-нээс эрлүүлэх тхалаар иргэд асууж байгаа. Энэ талаарх саналыг БШУ-ын сайд Л.Энх-амгалан санал гаргасан. Үүнийг УОК-оор хэлэлцээд Засгийн газраар хэлэлцүүлнэ. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна. Эцэн эхчүүдийн дунд судалгаа явуулахад 60 хувь танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн бол 40 хувь нь зөвшөөрөөгүй'' гэв.
Тэгвэл өнөөдрийн УОК-ын хуралдаанаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл хүүхэд халдвар авсан тохиолдолд маш эрсдэлтэй бөгөөд вакцинжуулалтанд бүрэн хамруулсны дараа энэ асуудлыг эцэслэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.