ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй олгоно


ЖДҮ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй олгоно

 

Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд ЖДҮ эрхлэгчид болон үйлчилгээний салбарынхныг дэмжиж гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор болсон.
Арилжааны банкуудын хувьд энэ долоо хоногоос зээлд хамрагдах саналыг нь хүлээж аваад эхэлсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН нь жилийн гурван хувийн хүүтэй, 500 сая төгрөг хүртэлх зээлийг 3 жилийн хугацаатай авах боломжтой. Ингэхдээ зээлдэгчийг нэг жил зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх нөхцөлтэй байх юм.
Зээл хүсэгч ААН нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байна.
Үүнд:
  • Монгол Улсын хуулийн дагуу 2020 оны 12 сарын 31-ээс өмнө үүсгэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН байх;
  • Зээлдэгч болон түүнтэй хамаарал бүхий этгээд нь чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх/2019 оны эцсийн байдлаар/;
  • НДШ, Татварын өр төлбөргүй/2019 оны эцсийн байдлаар/, татвар болон НДШ-ийн тайланг тогтмол гаргасан байх;
  • 2020 оны НДШ, татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх, “X” тайлан мэдүүлээгүй байх;
Үүнээс гадна зээлдэгчдэд тухайн зээл олгогч арилжааны банкууд өөрсдийн шаардлагыг тавих юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.