Тус продакшны уран бүтээлчид "Үнэн хайр" хэмээх драмын киногоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Харин өнөөх аймшигтай гэж байсан зураг нь энэхүү уран бүтээлийн нэг дүр байжээ.

"Этик продакшн", "Dream Entertainment Mongolia"-гийн хамтын энэ бүтээлд аав хүний агуу хайр халамж, сэтгэл зүрх учирсан бэрхшээл бүрийг хэрхэн даван туулж, аз жаргал өөд зүтгэн тэмүүлж байгааг өгүүлнэ. Амьдралын хатуу хөтүүд хэзээ ч үл нугарах тэмцэгч, үрээ гэсэн шантрашгүй хатан зоригт баатар бол аав хүн билээ.
Сэтгэгдэл