Бурхан хулгайлсан хэрэгтнүүдэд 10 жилийн ял оноолоо


Бурхан хулгайлсан хэрэгтнүүдэд 10 жилийн ял оноолоо

 


Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэзуу” музейгээс "2014 оны 05 дугаар сарын18-19-нд шилжих шөнө 7 ширхэг бурхан хулгайд алдагдсан” гэмт хэрэг гарсан. Уг хэргийг хоёр жилийн хугацаанд шалгаж, Хархорин сум дахь сум дундын шүүхээр хянан шийдвэрлэсэн байна. 


Хэрэгт тус сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т, Д, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Сум дундын шүүхээс шүүгдэгч Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
 

В.Бат  http://www.shuud.mn/content/read/470566.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.