Монгол Улсад хөл хорионы үеэр Covid-19 халдварын голомтыг хумиж, халдвар эрс багасгахыг зорилгоо болгож ажилласан ч өдөр ирэх бүр халдвар авагсдын тоо нэмэгдсээр буй. Өчигдөр ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ 44 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэр дунд "Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтжээ.
Түүнийг өнөөдөр гэр бүлийн хамт тусгаарлан коронавирусийн халдвар хаанаас авсан эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Мөн түүний ойрын хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. А.Отгонбаатар саяхан амаржсан эмэгтэйг эмнэлгээс хүнлэг бусаар тусгаарлахаар авч явсан явдалд бухимдаж, талбай дээр эсэргүүцэл зарлан, углааш, халадтай жагсаал хийсэн. Үүний дараа түүнийг УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллах санал тавьсан ч тэр намдаа үнэнч байж, гишүүний зөвлөхөөс татгалзсан байдаг.
Alim.mn
Сэтгэгдэл