Сүүлийн 24 цагийн хугацаанд 11183 хүнд шинжилгээ хийснээс шинээр 127 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 4210 боллоо. Өнөөдөр 52 хүн эдгэрснээр нийт 3083 боллоо. Энэ нь нийт өвчлөгсдийн 73 хувь юм. Архангайд нэг тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 1014 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс,
- Хөнгөн-917
- Хүндэвтэр-89
- Хүнд-5
- Маш хүнд-3 хүн байна.
Хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгчдийн гэрээр тусгаарлахдаа гэрийн нөхцөлийг судалж, биеийн байдлаа тодорхойлох, мэдээлэх чадварыг үндэслэхээс гадна тухайн иргэний хүсэлтийг хүндэтгэнэ. Хэдийгээр тухайн хүн гэртээ тусгаарлагдах хүсэлт гаргавч мэргэжлийн хүний дүгнэлт гарсан бол эмнэлэгт хүргэн эмчилнэ.
Өчигдрийн 21 цагийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэгт 74 баг ажиллаж 13381 хүнийг вакцинд хамрууллаа. Ингээд нийт 126349 хүнийг дархлаажуулсан нь зорилтот бүлгийн 6 хувийг эзэлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл