ЭМЯ-наас мэдээлж байна. Өнөөдөр буюу 2021.03.18-ны өдөр 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо.Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.
Дотоодын халдварын 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, ес нь орон нутагт бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан. Шинээр голомт үүсээгүй.Сүүлийн хоногт 81 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо.
Сэтгэгдэл