Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг аюулгүй гэж дүгнэлээ


Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг аюулгүй гэж дүгнэлээ
Оксфордын их сургууль болон "AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэж үзэж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, Европын 10 гаруй улс өнгөрсөн долоо хоногоос тус вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг түр хориглоод байсан билээ.
Тэгвэл Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) өчигдөр /2021.03.18/ "AstraZeneca” вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Нийт 13 улс энэ вакциныг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Уг вакциныг аюулгүй гэж дүгнэлт гарснаар тэдгээр улсууд "AstraZeneca” вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулахаар болж байна.

Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд "AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ. Харин Швед улс дахин хэдэн хоног хэлэлцэж байж шийдвэрээ гаргахаа мэдэгдсэн байна.

Францын Ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах хэрэгтэйг мэдэгдээд өнөөдөр өөрөө "AstraZeneca” вакцин хийлгэж иргэдийнхээ итгэлийг сэргээхээр болжээ. Гэхдээ тэрбээр эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулсан байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.