Өнөөдөр 218 хүнээс халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамны 11 цагийн хурлын үеэрээ мэдээлсэн. Тус мэдээллээс хойш дахин халдварууд эрчимтэй нэмэгдсээр байгаа юм.
Тодруулбал:Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүнд ажилладаг 10 хүнээс халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагдлаа.
Саяхан УОК-ын шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэн томилогдсон юм. Тэрээр томилогдсон очоод УОК-д ажиллаж буй хүмүүсийн тал орчим хувийг Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Жаргалантын сувилалд амраажээ.
Тус сувилалд амраад ирсэн нэг УОК-ын ажилтнаас өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр коронавирусын халдвар илэрсэн байна. Ийнхүү УОК-ын нийт баг бүрэлдэхүүнээс болон сувилалд амраад ирсэн ажилтан бүрээс шинжилгээ авахад одоогоор 10 хүн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна.
Тус "Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэдэг газар юм.
Сэтгэгдэл