Өчигдөр 16:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн Сэмжит сувилалд амраад ирсэн 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авснаас 19:30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ эерэг гарлаа. Батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэд энэ сарын 21-22 нд шилжих шөнө Дарханд иржээ. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааг үргэлжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл