Өчигдөр 16:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" сувилалд амраад Дарханд ирсэн 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад 19:30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ.
Дарханд "Ковид-19”-ийн халдварын батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын иргэд юм байна. Тухайн иргэдийн дам хавьтлын бүх иргэдийг тодорхойлж түргэвчилсэн шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарчээ.
Батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэд энэ сарын 21-22 нд шилжих шөнө Дарханд иржээ.
Халдвартай иргэдийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчлэх ажлыг өнөө шөнөдөө багтаан эхлүүлнэ. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааг үргэлжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл