Г.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан


 

Г.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан

 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр “Манай нөхрийн уушиг нь устсан, уушгины хатгаатай. 
Өчигдөр бие нь өвдөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд зүрхний бичлэг хийлгэж, коронавирусийн шинжилгээ өгсөн юм. Гэтэл 15:00 цагийн үед манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан хэмээн ярьсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.