Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ


Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ

 

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр материалаа бүрдүүлэн өгсөн ч баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан  хариу аваад байсан тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшигч С.Цэрэнбаяр болон Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Б.Батаа нар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог хууль зөрчиж үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг хассан гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан шатанд ялалт байгуулсан. Тэгвэл Өмнөговь аймгийн сонгуулийн хороо давж заалдсан ч давж заалдах шүүхэд С.Цэрэнбаяр, Б.Батаа нар ялалт байгуулж Өмнөговь аймгийн ИТХ-д дээрх хоёр тойрогт дахин сонгууль болох нь тодорхой болоод байна. Тодруулбал МАН-аас нэр дэвшигч Б.Батаа, С.Цэрэнбаяр нар нь хуульд заасан хугацаанд, хуульд заасан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж, Өмнөговь аймгийн сонгуулийн хороонд хүргүүлснийг хоёр шатны шүүх ийнхүү тогтоолоо. Мөн өмнөговь аймгийн сонгуулийн хууль бус шийдвэр гаргасныг энэхүү шийдвэр нотолж байна. С.Цэрэнбаяр болон Б.Батаа нарыг Өмнөговь аймгийн сонгуулийн хороо сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 "нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй”, 158.1.3 дахь заалт "нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан бичиг баримт дутуу”, Тэднийг сонгуулийн хуулийн 154.3.3-т заасан Нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх гэх материалыг бүрдүүлж өгөөгүй хэмээн бүртгэхээс татгалзсан байна.

Шүүхийн тодорхойлолт:

 

Харин МАН-аас нэр дэвших С.Цэрэнбаяр, Б.Батаа нар сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан эл үндэслэлүүдийг бүрэн хангасан байсан нь дээрх тодорхойлолтоос харагдаж байгаа юм. Үүнээс үзэхэд Өмнөговь аймгийн сонгуулийн хороо нь нэр дэвшигч өөрөө сонгуулийн хуулийн шаардлагыг хангасан байхад нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хэт нэг талыг барьсан, улс төрийн захиалгатай шийдвэр гаргасан гэж харагдаж байгаа юм. С.Цэрэнбаяр болон Б.Батаа нар хуульд заасан хугацаанд, хуульд заасан материалыг үнэн зөвөөр бүрдүүлж өгсөн болох нь тогтоогдож  Өмнөговь аймгийн сонгуулийн хороо хэт нэг талийг баримталж хууль бус үйлдэл гаргаж байсан нь тогтоогдлоо. Өмнөговь аймгийн ИТХ нийтдээ 33 суудалтай өнгөрсөн сонгуулиар Тус аймгийн Монгол Ардын нам 19 суудал авч олонхи болсон бөгөөд дээрх хоёр тойрогт дахин сонгууль явагдаж С.Цэрэнбаяр Б.Батаа нар ялалт байгуулвал 21 суудалтай болж Өмнөговь аймгийн Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхи болох юм. 

 

Б.Энхтулга


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.