Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтэрлээ


Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтэрлээ
Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮС-ийн эрдэмтдэд өнөөдөр гардуулав.
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтэрлээ 


Оношлуурыг бүтээсэн эрдэмтийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр оношилгооны бүртгэлийн гэрчилгээг албан ёсоор гардуулж, эрхээ авлаа.
АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн тус оношлуурыг бүтээхэд БСШУЯ-наас 47 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Одоогоор 4000 ширхэг оношлуур бэлэн болсон бөгөөд хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж нэмэх шаардлагатай байгаа аж. Хэрэв шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нэвтрүүлбэл, өдөрт 20 мянган ширхэг оношлуур үйлдвэрлэх боломжтой юм байна.
Тус оношлуурыг дөрөвдүгээр сарын 1-нээс лабораторид ашиглаж эхэлнэ гэдгийг зөвшөөрөл гардах үеэрээ, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.