Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ


 

 Долоо хоногийн өрнийн зурхай – tac.mn

Улаанбаатар /SCANDAL/.Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны"Цөөвөр”хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 23. Сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин хонь өдөр.

 

Барилдлага: Идэр


Шүтэн барилдлага: Хурьцахуй


Суудал: Хий

 

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад сайн бөгөөд эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.